Бүх л жингээрээ суга таяган дээрээ даран зогсох жаалхүү, далайн захад байдаг люкс рестораныг нүд салгалгүй харж зогсох агаад тэндээс үнэртэх шарсан тахианы үнэр түүнийг хоол идэх хүсэлд бүр ч автуулж хоосон ходоодыг нь зовоож байлаа.
Жаалхүү тэр үнэрт мансууран зогсохдоо цонхноос гарсан чимээнээр сэхээ оров. Нэгэн ганган мөн нилээд тарган эр тамхи авах зуураа түрийвчнээсээ нэг цаасан мөнгө унагаачихаж л дээ, тэгсэн нөгөө мөнгө нь салхины аясаар далай руу хийсч орхиж. Нөгөө өмнөхөө ч харж чадахааргүй бүдүүн эр мөнгөө гүйцэж чадахгүйдээ бухимдаж дэмий л хойноос нь сөөнгө хоолойгоор ...